Хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвийн ажилтнуудыг чадваржуулах практик арга зүйн сургалтыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас зохион байгууллаа.
Уг сургалт нь түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвийн ажилтнуудын чадваржуулах, туршлага солилцох зорилготой юм. Нийслэлд таван түр хамгаалах байр, гурван нэг цэгийн үйлчилгээний төв ажиллаж, гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртөж амь нас эрүүл мэндэд нь аюулын зэргийн үнэлгээгээр дунд болон өндөр эрсдэлтэй хохирогч хүүхэд, насанд хүрэгчдийг хамгаалан байрлуулж, нийгэм сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлж байгаа аж.
Сургалтаар түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвийн талаарх ерөнхий ойлголт, түр хамгаалах байр, нэг цэгийн үйл ажиллагааны кэйс менежмент, үйлчлүүлэгчдийг өдөр тутамд дэмжих үйл ажиллагаанууд, үйлчлүүлэгч ба хууль эрх зүйн үйлчилгээ, түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний орчин нөхцөл, хамгаалах байрны ажилтнуудын өдөр тутмын гүйцэтгэх үүрэг, хариуцлага, олон улсын хамгаалах байрны туршлага гэсэн үндсэн сэдвүүдийн хүрээнд зохион байгуулагдав.
Б.Лхам