Монголбанкнаас “Цахим төлбөр тооцооны хэрэглээ” сэдэвт эссэ билэгийн уралдаан зарлалаа.
Энэ нь иргэд, хэрэглэгчийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилготой бөгөөд “Цахим эринд цахим төлбөр тооцоо” аяны хүрээнд зохиогдож буй юм. Эссэг бичихдээ 800-1000 үгэнд багтаан бичих ба утга найруулгын алдаагүй, бусдын оюуны бүтээлийг хуулбарлаагүй байх, бичгийн стандартыг хангасан байх шаардлагатай.
Материалыг энэ сарын 19-ний өдөр хүртэл Монголбанк өөрийн цахим хаягаараа хүлээн авна.
Б.Лхам