"Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци-2018" үндэсний чуулганыг энэ сарын 6-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Тус чуулганыг БСШУСЯ-тай хамтран явуулах юм. Чуулганд төрийн байгууллага, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, судалгааны хүрээлэнгүүд, мэргэжлийн холбоод, үйлдвэрлэгчид, орон нутгийн төлөөлөл зэрэг 200 гаруй хүнийг хамруулахаар төлөвлөжээ.
Үндэсний чуулганы нэгдсэн хуралдаанаар салбарын хөгжил, цаашдын бодлого, шинжлэх ухаан, инновацийн ололт амжилт, хүнс, мал аж ахуй, мал эмнэлэг, газар тариалан, ургамал хамгаалал, хөнгөн үйлдвэрийн салбарын хэтийн төлөв зэрэг үндсэн илтгэл хэлэлцүүлнэ. Эдгээр илтгэл нь Засгийн газраас хэрэгжүүлж буй гурван тулгуурт хөгжлийн бодлого, тэр дундаа аж үйлдвэржилтийн дөрөвдүгээр хувьсгал руу чиглэнэ гэж зохион байгуулагчид мэдээлж буй юм. Түүнчлэн энэ үеэр салбарын эрдэмтдийн бүтээлээр үзэсгэлэн гаргах аж.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)