Ирэх онд БНХАУ-д зохион байгуулагдах Сагсан бөмбөгийн ДАШТ-ний албан ёсны элч тамирчнаар АНУ-ын шигшээ багийн экс тоглогч Коби Брайнт тодорчээ.
Коби Брайнт 20 орчим жилийн хугацаанд Лос Анжелес Лэйкирс багийн хамтаар NBA-ийн ноён оргилд таван удаа заларснаас гадна, нэгдсэн улсын өмсгөлтэй талбайд гарахдаа Олимпийн 2 алтан медаль хүртсэн байдаг. Дэлхий нийтээрээ түүнийг сагсан бөмбөгийн түүхэн дэх шилдэг тамичрдын нэг хэмээн хүлээн зөвшөөрдөг билээ.
Мөн тэрээр NBA-н тоглогчдоос Хятадын сошиал медиа ертөнцөд хамгийн олон дагагчтай буюу 6.84 сая хөгжөөн дэмжигчтэй аж. Хэдийгээр шигшээ багаасаа зодог тайлсан ч “Хар Мамба” хочит Коби Брайнт өнөөг хүртэл сагсан бөмбөгийн ертөнцийн нүүр царай хэвээр байгаа юм.
БНХАУ-д болох тус тэмцээн 2019 оны наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 15-ны өдрүүдэд болох юм. Нийт 32 баг оролцох тус тэмцээний 92 тоглолтыг 16 өдрийн турш, 8 хотоос шууд дамжуулан хүргэх аж.
Л.Сайнаа