Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл дүүргийн Прокурорын газраас Баянгол дүүргийн Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, мэргэжлийн хяналтын хэлтэс, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөлтэй хамтран “Байгаль орчин, ан амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчил, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн гаралт шийдвэрлэлт, урьдчилан сэргийлэх нь сэдэвт нэгдсэн зөвлөгөөнийг хамтран зохион байгуулж байна.
Тус зөвлөгөөний зорилго нь Байгаль орчин, амьтан ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчлийг судалсны үндсэн дээр таслан зогсоох, иргэд олон нийтийн хүчин туслалцаанд түшиглэн, хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээг ашиглан иргэд, олон нийтэд нөлөөлөх хэлбэрээр дээрх зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээг зохион байгуулах юм.
Л.Сайнаа