Америкийн Үндэсний Сагсан бөмбөгийн лигийн “Minnesota Timberwolves” багийн тоглогч Деррик Рөүз өнөөдөр “Utah jazz” багийн эсрэг хийсэн тоглолтонд өөрийн карьерынхаа хамгийн өндөр оноог авлаа. Тус тоглолтод тэрбээр 50 оноо авч, 6 бөмбөг дамжуулалт, 5 бөмбөг таслалтыг хийлээ.
Тэрбээр 2011 оны хоёрдугаар сарын 17-нд “Сан Антонио Спөрс” багийн эсрэг өөрийн замналын хамгийн өндөр оноо буюу 42 оноог авсан. Тэгвэл өнөөдөр энэ амжилтаа эвдэж чадлаа.
NBA-н түүхэнд улирлын үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг хамгийн залуудаа хүртэж байсан тоглогч бол Чикаго хотын унаган хүү Деррик Рөүз юм. 2011 онд 22 нас 6 сартайдаа "MVP" болж байлаа. “Чикаго Буллс” багийн түүхэнд улирлын "MVP" болж байсан хоёрхон тоглогч байдгийн нэг нь Деррик Рөүз, нөгөөх нь домогт Майкл Жордан юм.
Түүний өнөөдрийн энэ амжилт асар их хөлс хүч, хөдөлмөр, бэртэл гэмтэл, гүжир гүтгэлэгийн дороос өндийсөн нь байлаа.
Дашрамд, Рөүз 2008 оны драфтын нэг дэхь сонголтоор Чикаго Буллс багт ирсэн. Рөүз Аллен Айверсоноос хойш драфтын нэгээр сонгогдсон холбон тоглогч болсон бөгөөд тухайн улиралдаа НБА-гийн шилдэг шинэ залуу тоглогчийн шагналыг хүртэж байжээ. Тэрээр дөнгөж 22 насандаа НБА-гийн улиралын үнэ цэнтэй тоглогчийн шагналыг хүртсэж НБА-гийн түүхэн дэхь хамгийн залуу тоглогч болж байжээ. Мөн Америкийн шигшээ багт багтан 2010 он болон 2014 онуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд түрүүлж байжээ.
Л.Сайнаа