ШУА-ийн хүрээлэнгүүд энэ сарын 12-16-ны өдрүүдэд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна.
Жил бүрийн 11 сарын сүүлийн долоо хоногт шинжлэх ухааны ажилтны баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэхүү өдрийг угтаж шинжлэх ухааны академи, харьяа хүрээлэнгүүд олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна. Жишээлбэл, оны онцлох ажлуудаа нэрлэж, эрдэмтэн судлаачдынхаа ололт амжилтыг дүгнэнэ. Энэ үйл явдал нь салбарынхан төдийгүй нийт монголчуудын бахархал юм.
Шинжлэх ухааны ажилтны өдрийг угтаж ШУА-ийн 10 хүрээлэн энэ сарын 12-16-ны өдрүүдэд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна. Шинжлэх ухааны байгууллагуудтай танилцах, ер нь монголын эрдэмтэд юу хийдэг вэ гэдгийг сонирхож байгаа бүх насныхан өдөрлөгийг зорин ирэхийг хүсч байна.
Л.Сайнаа