Шүүхийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй байлгах зорилгоор ойрхон архив үйлчилгээг нэвтрүүллээ.
Өмнө нь шүүхээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлсэн лавлагаа, хуулбар авахдаа хэрэг маргаанаа шийдвэрлэсэн шүүхийн тамгын газрын салбар архивт өөрийн биеэр очиж ханддаг байсан бол ойрхон архив үйлчилгээнээс авч болох юм. Өөрөөр хэлбэл, өөрт ойрхон байрлах тамгын газрын салбар архивт өөрөө болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөрөө дамжуулан хүсэлт гаргаж, нутаг дэвсгэрийн харьяалал үл харгалзан Монгол Улсын шүүхээр шийдвэрлэсэн хэргээс хуулбар, лавлагаа авах боломжтой.
Б.Лхам