Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын баталсан Хүний нөөцийн хөгжил, сургалтын хөтөлбөрийн дагуу жил бүр Ажлын албаны ажилтнууд, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, хороодын Иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдээс хэрэгцээний судалгаа авч дотоод сургалтыг зохион байгуулж хэвшсэн.
Энэ удаагийн дотоод сургалтыг төрийн албан хаагчдынхаа хууль, эрх зүйн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, ёс зүй, хариуцлагыг өндөржүүлэх зорилгын хүрээнд дүүргийн Нутгийн Удирдлагын Ордны иргэний танхимд зохион байгууллаа.
Дээрх сургалтыг Ажлын албаны ажилтнуудад Төрийн албаны тухай хуулийг /шинэчилсэн найруулга/ сурталчлан таниулах, холбогдох хууль тогтоомжуудын талаарх мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, Төрийн албаны ёс зүй, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чиглэсэн зөвлөгөө мэдээллээр хангахад чиглүүлсэн ба цаашид төрийн албан хаагчийн зайлшгүй мэдэж мөрдөж ажиллах хууль тогтоомж, стандарт, дүрэм, журмуудыг танилцуулах сэдвийн хүрээнд үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Сургалтанд Ажлын албаны удирдлагууд, хэлтсийн зохион байгуулагч нар, хороодын Иргэний танхим хариуцсан зохион байгуулагчид, нийтлэг үйлчилгээний албаны ажилтнууд хамрагдлаа.
Л.Сайнаа