Боловсролын салбарынхны цалин, хөлсийг 2018-2019 онд нэмэгдүүлэхээр тохиролцсон билээ.
Тэгвэл, цалингийн нэмэгдлийг энэ сараас олгохоор Сангийн яам болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран ажиллаж байгаа талаар БСШУСЯ-наас мэдэгджээ. Шаардлагатай эх үүсвэрийг салбарын батлагдсан төсвийн урсгал зардалд зохицуулалт хийх замаар шийдвэрлэх талаарх саналаа Сангийн яаманд хүргүүлээд байгаа юм. Үүний дагуу 10, 11 дүгээр сард орон нутгийн боловсролын сургалтын байгууллагын ажилчдын цалинг нэмэгдүүлэхэд шаардлагатай санхүүжилт хийгдэх аж.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)