Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2018 оны “Хяналтын түр пост ажиллуулах тухай” А/607 дугаар захирамжийн дагуу Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд дахин мал, амьтан нэвтрүүлэхгүй байх зорилгоор 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Гүнтийн давааны орчимд хяналтын түр пост ажиллуулж байна.
Хяналтын постын үйл ажиллагаатай дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн нар танилцаж, холбогдох үүрэг даалгаврыг өглөө. Тус постод онцгой байдлын хэлтсийн 4 албан хаагч, Цагдаагийн 3 албан хаагч, Замын цагдаагийн хэлтсийн 2 албан хаагч, Мэргэжлийн хяналтын хэлтсийн 1 байцаагч тус тус ажиллаж байна.
Л.Сайнаа