Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Тодруулбал, зам, тээврийн осол, хэрэг, тээврийн хэрэгслийн хурдаас шалтгаалсан ослыг бууруулах, жолооч, явган зорчигчийн амь насыг хамгаалах, хүүхдийг зам, тээврийн осолд өртөхөөс хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд замын хөдөлгөөнд аюул, бэрхшээлгүй оролцох нөхцлийг хангах, түгжрэлийг багасгах зэрэг чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулсан юм.
Түүнчлэн шинэ дүрэмд явган зорчигчийн мөрдөх 60 гаруй заалт орсон тул иргэн таныг мөн Замын хөдөлгөөний шинэ дүрмээ уншиж судлахыг ТЦА-наас зөвлөж байна.
Б.Лхам