Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс “Хүнсний аюулгүй байдал-иргэн таны оролцоо” сэдэвт үзүүлэх сургалтыг Түмэн шувуут ХХК-тай хамтран \ 10 дугаар сарын 30-ны өдөр зохион байгууллав. Үзүүлэх сургалтыг танхимын болон шувууны аж ахуйн цогцолбор, мал, амьтны тэжээлийн үйлдвэртэй танилцах хэлбэрээр явууллаа.
Сургалтанд Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын /ахлах/ байцаагчид, НМХГ-ын ХАБХААХХ-ийн хүнсний үйлдвэр хариуцсан улсын байцаагч, тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Хүчит шонхор, Нарантуул-2, Содон, Юмт бөмбөгөр, Алтжин Бөмбөгөр худалдааны төвүүдийн дотоод хяналт хариуцсан гүйцэтгэх захирал, менежер, эрүүл ахуйч, малын эмч нар зэрэг нийт 18 улсын /ахлах/ байцаагч болон таван худалдааны төвүүдийн төлөөлөл оролцлоо.