Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцоонд биржийн форвард арилжааг нэвтрүүлэх нээлтийн үйл ажиллагаа боллоо. Энэ хүрээнд загвар арга хэмжээнд нэгдэж буй аж ахуйн нэгж, байгууллагатай форвард гэрээ байгуулах ажиллагаа болсон юм.
Бэлчээрийн мал аж ахуй зонхилсон манай улс хүн амаа эрүүл, чанартай, аюулгүй махаар хангадаг гэдгээ баталгаажуулж эхэлсэн нь хүнсний аюулгүй байдлын нэгэн баталгаа хангагдаж, малын гаралтай бүтээгдэхүүнээс үүдэлтэй хүн амын дундах өвчлөл, эрсдэлт хүчин зүйл буурч, мах, арьс шир, ноос ноолуурын үнэ цэнэ нь өснө гэж албаныхан үзэж байгаа аж.
Б.Лхам