Унгарын Дээд шүүх 2015 онд дүрвэгсэдтэй бүдүүлэг харьцаж, цахим ертөнцөд “муу” нэрээрээ алдаршсан Петра Ласло гэх телевизийн зураглаачийг цагаатгасан талаар “Ройтерс” агентлаг уламжлав.
Дээд шүүхээс “Зураглаачийн үйлдэл нь эрүүгийн гэмт хэрэгт тооцогдохоор хүнд биш. Гэхдээ түүний үйлдэл ёс суртахууны хувьд буруу ба хууль бус” гэж мэдэгджээ. 2016 оны нэгдүгээр сард шүүхээс түүнд гурван жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгэсэн юм. Шүүхийн шийдвэртэй санал нэгдэхгүй гэдгээ илэрхийлэн тэрбээр давж заалдахаа мэдэгдээд байв.
Петра Ласло 2015 оны есдүгээр сард “N1TV” телевизид зураглаачаар ажиллаж байхдаа Унгар-Сербийн хилээр хууль бусаар нэвтэрсэн хүүхдээ тэврэн яваа Афганистан эрийг санаатайгаар дэгээдэж унагаасан билээ. Түүний зохисгүй үйлдлийг зарим зураглаачид бичиж авч, нийтэд түгээсэн түүхтэй.
Тэрбээр хийсэн үйдлийнхээ төлөө АЖИЛГҮЙ болохоос гадна олон улсаас ихээхэн "зэмлэл" хүлээсэн юм. Тухайн үед зураглаач уучлалт гуйхаас эрс татгалзаж байсан ч олон нийтийн шаардлагаас болж, аав, хүү хоёроос уучлалт хүсчээ.
Хохирогчид өдгөө Испани улсад АЖ ТӨРЖ байна.
Ласло өнгөрсөн хугацаанд хүндхэн нөхцөлд амьдарсан ба жил орчим сэтгэл зүйн эмчилгээ хийлгэжээ. Мөн түүнийг амиа хорлохоос сэргийлэн цагдаагийнхан байнга эргэдэг гэнэ.
Л.Сайнаа