Өнгөрөгч 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 33 дугаар сургуулийн гуравдугаар ангийн сурагч Б-г ээж нь хичээлд нь хүргэж өгчээ. Харин сурагч Б нь ангидаа Ө гэх хүүхдэд өшиглүүлж, зүүн өвдөгний тойгоо мултлуулсан байна.
Энэ явдлаас хойш бүтэн нэг жилийн хугацаа өнгөрчээ.
Хэдийгээр камертай орчинд гэмтэл авсан ч, ангийн багш нь камер шүүж өгөөгүй бөгөөд гэмтсэн асуудлыг нь үл ойшоосон аж.
Мөн Б-г гэмтээсэн хүүхэд болон түүний эцэг эх “манай хүүхдэд өшиглөж гэмтсэн гэх нотлох баримтаа гаргаж ирээд гомдол мэдүүл” хэмээн үл тоомсорлосон байна.
Хохирогч одоогоор таяг тулж удаан явдаг, үе үе хамраас нь цус гардаг. Эмчийн дүгнэлтээр “хүнд гэмтэл гэсэн онош гарсан бөгөөд хагалгаа хийлгэхээс өөр аргагүй, хагалгааны зардал 60 сая төгрөг” гэжээ.
Улмаар түүний ар гэрээс өнөөдөр мэдээлэл хийж хүүхдийн сурах эрх ноцтойгоор зөрчигдсөн үйлдэлд хариуцлага тооцхыг Боловсролын яам, холбогдох байгууллагуудад хүргүүллээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (3)