Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлд мал аж ахуй эрхлэх журам”, Чингэлтэй дүүргийн төр захиргааны байгууллагаас зарласан “Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүс нутагт байсан 12, 16, 17, 19 дүгээр хороодын 18 малчин өрхийг зөвшөөрсөн бүс нутаг буюу Сонгино хайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ногоон толгой 335 гармын суурьшлын бүсэд шилжүүлэн суурьшуулах ажлыг зохион байгуулсан.
Эдгээр өрхүүдтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Орлогч бөгөөд холбогдох ажлын хэсгийн ахлагч Ж.Лхагвасүрэн нар уулзаж, нөхцөл байдалтай танилцаж, тэдний санал, хүсэлтийг сонсож “Нийслэлд мал аж ахуй эрхлэх журам”-ын хүрээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор 1000 боодол өвс, тэжээлийг олголоо.
Л.Сайнаа