Засгийн газраас дөнгөж сая Бүх нийтийн тэмдэглэлт баярын өдрөөр хоёр өдөр амрах тухай шийдвэр гаргасан байна.
Тодруулбал, арваннэгдүгээр сарын 8, 9-ний өдрийг амралтын өдөр болголоо. Чингисийн мэндэлсэн өдөр буюу арваннэгдүгээр сарын 8-нд бүх нийтээр амрах хуультай. Харин 11 дүгээр сарын 8 пүрэв гариг тохиож байгаа тул үргэлжлүүлэн амрах шийдвэр гаргажээ. Харин баасан гарагийн амралтын өдрийг 11 дүгээр сарын 17-ны бямба гаригт шилжүүлснээр ажиллах юм байна.
Улмаар 11 дүгээр сарын 10, 11-нд бямба, ням гараг таарч байгаа учир бүх нийтээр дөрвөн өдөх амрахаар боллоо.
Л.Сайнаа