НМХГ-ын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтэс, Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсүүд хамтран “Хүнсний аюулгүй байдлыг хангахад-Иргэн таны оролцоо” сэдэвт аяны хүрээнд хүүхдийн хоол, хүнсний аюулгүй байдал, шим тэжээлийн зохистой харьцааг алдагдуулахгүйгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх, түүнд тавих хяналт, эрх зүйн орчинг сурталчлан таниулах, Нялах, балчир хүүхдийн хүнсний тухай хуулийн талаар мэдлэг олгох зорилгоор 10 дугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа..
Сургалтад Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж төрийн болон төрийн бус өмчийн 30 сургуулийн өмнөх боловсролын байгууллагын эрхлэгч, тогооч нийт 59 хүн хамрагдлаа.