Аймаг нийслэлийн Засаг Даргын Тамгын газрын Хууль, Эрх зүйн хэлтсийн дарга, мэргэжилтэн нарын нэгдсэн сургалт семинар боллоо.
Тус сургалтаар эрх зүйн шинэчлэлийн бодлогын хүрээнд УИХ-аар шинэчлэн батлагдсан Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Иргэний улсын бүртгэлийн тухай хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн үзэл баримтлал болон Захиргааны ерөнхий хууль, Зөрчлийн тухай хуулийн практик хэрэглээ, 2018 оны арваннэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зэрэг сэдвээр зохион байгуулагдлаа. Мөн Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”, Эрх зүйн цахим хөтөч “e-khutuch.mn” сайтын талаарх таницуулга хийв.
Б.Лхам