“Дархлаажуулалтын цахим бүртгэл”-ийг улсын хэмжээнд нэвтрүүлэх бэлтгэл ажлын хүрээнд ЭМЯ, ХӨСҮТ-өөс хамтран сургалт зохион байгуулж байна.
Энэхүү сургалтад Нийслэлийн эрүүл мэндийн газар болон нийслэлийн есөн дүүргийн Эрүүл мэндийн төвийн дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн, Амаржих газрын вакцинатор, Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, вакцинатор нар хамрагдаж байгаа юм.
Улсын хэмжээнд хувь хүнд суурилсан дархлаажуулалтын цахим бүртгэлийг нэвтрүүлснээр хөдөлгөөнт хүн ам, вакцинаас хоцорч байгаа хүүхдийг эрт илрүүлэх, нотолгоонд суурилсан хариу арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх зэрэг олон талын үр дүнд хүрнэ гэж албаныхан үзэж байна.
Сургалтын хүрээнд ДЭМБ-ийн дэмжлэгтэйгээр Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв, нийслэлийн Өргөө амаржих газарт суурин компьютерийг хүлээлгэн өгөв.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)