Улсын хэмжээнд төрийн болон орон нутгийн өмчийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, дахин үнэлгээ хийх ажил явагдаж байна.
Засгийн газрын 2016 оны “Төрийн болон орон нутгийн өмчийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 193 дугаар тогтоолоор төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг дахин үнэлж, санхүүгийн тайланд тусгах, үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлэх ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн байдаг.
Тус ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамж, Тамгын газрын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн ээлжит хурал боллоо.
Хурлын үеэр Нийслэлийн Өмчийн Харилцааны газрын мэргэжилтнүүд дахин үнэлгээ хийх аргачлалаар сургалт явуулж, мэдээлэл өглөө.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын данс бүртгэлд байгаа барилга байгууламж, нийтийн эзэмшлийн өмч хөрөнгө, газар, газар эзэмших, ашиглах эрхийг үнэлэн санхүүгийн тайланд тусгах, дахин үнэлэх ажил энэ оны 11 дүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл явагдах юм.