Тээврийн цагдаагийн албанаас аравдугаар сарын 31-ний өдөр буюу маргааш “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулахаар боллоо.
Энэ үеэр иргэдэд чиглэсэн олон үйлчилгээ, мэдээ, мэдээллийг нэг дороос хүргэх юм.
Тухайлбал ЦЕГ-ийн Бүртгэл хяналтын төвөөс тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх шалгалт авах, гээгдүүлсэн, хүчинтэй хугацаа дууссан үнэмлэхний материал хүлээн авах, түр үнэмлэх гаргах, лавлагаа олгох, Авто тээврийн үндэсний төвөөс тээврийн хэрэгслийн явуулын оношилгоо хийх, тээврийн хэрэгслийн лавлагаа олгох болон мэргэшсэн жолоочийн шалгалт, үнэмлэхний талаар мэдээлэл хүргэх, Албан журмын даатгагчдын холбооноос үзүүлдэг зарим үйлчилгээ үзүүлэх мөн бэлэн бус торгуулийн талаар лавлагаа, мэдээлэл өгөх зэрэг үйл ажиллагаанууд явагдана.
Түүнчлэн Замын хөдөлгөөний дүрмийн шинэчилсэн найруулгын талаар сургалт явуулах тул иргэд байгууллагын үйл ажиллагаатай танилцан, хэрэгтэй үйлчилгээ, мэдээ мэдээллийг нэг дор хүлээн авах боломжтой.
Б.Лхам