Пауэрлифтингийн ОУХМ С.Богд-Очир 2018 оны 10 дугаар сарын 01-06-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан ''Паурлифтингийн мастер ангилалын ДАШТ-ны 66кг-ын жинд өрсөлдөн 1 алт, 3 мөнгөн медаль хүртлээ.
С.Богд-Очир Пауэрлифтингээр хичээллэхээс гадна бусад спортуудаар хичээллэн өндөр амжилтуудыг үзүүлж байсан аж.
Тухайлбал, Хөнгөн атлетикийн ОУХМ, Пауэрлифтингийн ОУХМ, Гирийн ЗХУ-ын спортын мастер, Волейболын Спортын мастер, Дундговь аймгийн хүндэт иргэн, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, 9 аймгийн тэргүүний ажилтанаар шагнагдаж байсан ахмад тамирчин юм.
Түүний удаа дараагийн амжилтуудыг хүндэтгэн Дундговь аймгийн БТСГ-аас ахмад тамирчиндаа хүндэтгэл үзүүлэн Аймгийн БТСГазрын хүндэт тэмдэгээр шагналаа.
Л.Сайнаа