Конор МакГрегорыг буулган авч, жиндээ хүчтэй өрсөлдөгчгүй болсон Хабиб Нурмагомедов өөртөө агуу гэж хэлж болхоор зорилго тавьжээ. Тэр нь хүчтэй өрсөлдөгч олтлоо жин өгсөн зодолдох явдал гэнэ. Энэ зорилгынх нь эхний даваа нь холимог тулааны домгуудын нэг, ялагдалгүй зодог тайлж, олон жилийн дараа эргэн ирэхдээ Майкл Биспингийг нам цохин дэлхийн аварга цол хүртсэн алдарт Жорж Сен Пьер гэнэ. Тэд тулалдахаар яриа хэлэлцээр явуулж эхэлсэн гэлэг мэдээлэл хойд хөршийн нэг бус хэвлэлд өнөөдөр гарчээ. Хабиб Нурмагомедов-Жорж Сен Пьер гэсэн тулаан болж магадгүй болов.
Хабибын “MMA Team Dagestan” албан ёсны хуудсандаа “Хабиб, ЖСП-ийн тулаан ажиллаж эхэллээ” хэмээн бичсэн байна. Тус баг өмнө нь Хабиб, Конорын тулааны талаарх мэдээллийг хамгийн түрүүнд олон нийтэд цацаж байжээ. Энэ тулаан болбол дээрх хоёр тулаанч лайт вейт буюу Хабибын дээд талын жингийн аваргын төлөө тулалдах гэнэ.
Сэтгэгдэл (1)