Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 24 дүгээр сургуулийн биеийн тамирын заалны дотор засал, тохижилтын ажлыг хийж гүйцэтгэжээ. Тус зааланд өнөөдөр дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын багш, ажилчдын спорт нөхөрсөг тэмцээн зохион байгуулагдлаа. Тэмцээний нээлтэд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат нар оролцож, баг тамирчдад амжилт хүслээ.
Л.Сайнаа