Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 379 жилийн ойн баярыг угтсан ажлын хүрээнд Боловсролын хэлтэстэй хамтран ерөнхий боловсролын 117, 37 дугаар сургуулиудад цэргийн музей үзвэрүүдийг дэлгэж сурталчлах ажлыг зохион байгуулсны зэрэгцээ ойн өдөр Зэвсэгт хүчний 015 дугаар ангид Нийслэлийн туг мандуулах, 2018 оны 1, 2 дугаар ээлжээр татагдсан цэрэг дайчдаа эргэж дүүргийн Засаг даргын мэндчилгээг хүргэж гарын бэлэг гардууллаа.
Тус ангийн офицеруудын заах арга зүйн сургалтад оролцож, Батлан хамгаалахын багц хууль, шинээр батлагдсан орон нутгийн хамгаалалтын тухай хуулиар мэдээлэл хийж, сонирхсон асуултад хариулт өгч ажиллалаа. Энэхүү Зэвсэгт хүчний 015 дугаар анги нь тусгай болон олон талт үүргийг хүлээж, шаардлагатай үед дүүрэгтэй хамтран ажиллахаар томилгоожин харилцан үүрэг хүлээж ажилладаг байгууллагуудын нэг юм.
Л.Сайнаа