Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 379 жилийн ой, Чингэлтэй дүүргийн өрхийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд зохион байгуулж буй дүүргийн Засаг даргын нэрэмжит хэлтэс, албадын албан хаагчдын дундах “Спорт наадам-2018” тэмцээн 10 дугаар сарын 26-ны өдрөөс 28-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Дүүргийн Засаг даргын нэрэмжит тэмцээнд Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх алба, хэлтэс нийт 25 байгууллагын 16 багийн давхардсан тоогоор 800 гаруй тамирчин олс таталт, дардас, ширээний теннис, граунд гольф, волейбол, сагсан бөмбөг гэсэн спортын зургаан төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.
Шилдгүүдийн шагналыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга О.Нямбат, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ц.Амаржаргал, Биеийн тамир, спорт хорооны дарга Р.Очирпүрэв Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Нацагдорж, Цэргийн штабын дарга Ж.Даваарагчаа, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга А.Гэрэлт-Од, Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Д.Хишигбаатар, Онцгой байдлын хэлтсийн дарга Б.Эрдэнэбаяр, нар гардуулж өгөв