Нийслэлийн 379 жилийн ойг тохиолдуулан Батлан хамгаалах яамнаас НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга С.Мөнхдэлгэр, мэргэжилтэн Б.Батцоож, Э.Энхжаргал, Ц.Сонгиносүрэн нарыг өнөөдөр “Эх орны төлөө III” хүндэт тэмдгээр шагнаж урамшууллаа.
Зэвсэгт хүчний жанжин штабын Эрүүл мэндийн хэлтийн дарга, хурандаа Л.Ганчимэг эдгээр хүмүүст шагналыг нь гардуулахдаа “Зэвсэгт хүчний харьяа эрүүл мэндийн байгууллагууд тусгай зөвшөөрөл авах үйл ажиллагаанд эмч, эмнэлгийн ажилчдыг мэргэжил арга зүйгээр хангаж, идэвхи зүтгэлтэй ажилласан” үр дүнг ийнхүү үнэлж буйгаа онцолсон юм.