МУБИС, Нийгэм Хүмүүнлэгийн Ухааны сургууль, Монгол судлалын төв, Өтвөш Лораандын нэрэмжит их сургууль “ЭЛТЭ”, Монгол ба Төв Ази судлалын тэнхимээс хамтран ХХ зууны эхэн үеийн Монголчууд ба Монголд ирсэн Унгарууд сэдэвт Монгол судлалын дугуй ширээний уулзалтыг 10 дугаар сарын 30-ны 14.00 цаг МУБИС-ын хичээлийн төв байрны 300 тоот хурлын танхимд зохион байгуулах гэж байна.
Уг уулзалтын үеэр Унгар, Монголын хамтарсан эрдэмтэд олон талт сэдвээр илтгэл тавьж санал солилцох аж.
2018 онд Унгар улсын засгийн газраас санаачлан Дэлхийн нэгдүгээр дайн дууссаны 100 жилийн ойг Дэлхий даяар тэмдэглэхээр болсон. Унгар улсын цэргийн олзлогдогсдыг Сибирын цөллөгт ажиллуулсны зарим нь Монгол орноор дамжиж эх орондоо буцхаар ирж, Монголд түр хугацаагаар ажиллаж, амьдарч байсан билээ.
Хэлэлцүүлгийн гол зорилго нь дээрх Унгаруудын намтар түүх, үйл ажиллагааны талаар хэлэлцэх аж.
Л.Сайнаа