Монгол улсад Шинжлэх ухааны ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг арга хэмжээний нэг "ШУА-ийн Ерөнхийлөгчийн нэрэмжит биеийн тамир, спортын 4 төрөлт тэмцээн" шатар, ширээний теннис, волейбол, сагсан гэсэн төрлүүдээр явагддаг билээ.
Энэ жилийн тэмцээнийг уламжлал ёсоор шатрын тэмцээнээр эхлүүлж байна. Шатрын тэмцээнийг "Хос мастер" шатрын клуб “ БЗД, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нийслэлийн ерөнхий боловсролын 84 дүгээр сургуулийн зүүн талд байрлах клубын өөрийн байранд” 11 дүгээр сарын 5-ны Даваа гарагийн 9:00 цагт эхэлнэ.
Ширээний теннисний тэмцээн "Оч" клуб “ЧД, 4 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн засаг даргын тамгын газрын зүүн талын Монгол улсын дээд шүүхийн аркаар ороод клубын өөрийн байранд” 2018 оны 11 дүгээр сарын 6-ны Мягмар гарагийн 9:00 цагт эхэлнэ. “Ширээний теннисний хувьд урьдчилсан төв”
Волейболын тэмцээн УСУГ-ын спорт цогцолбор “БЗД, 15 дугаар хороо, 15 дугаар хороолол, ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн баруун хойд талд” 2018 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд зохион байгуулагдана.
Сагсан бөмбөгийн тэмцээн УСУГ-ын спорт цогцолбор “БЗД, 15 дугаар хороо, 15 дугаар хороолол, ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн баруун хойд талд” 2018 оны 11 дүгээр сарын 17-18-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Та бүхэнд тэмцээн зохион байгуулах клубуудын байршлыг зургаар хүргэж байна.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)