-“Бид Премьер Лигийн гараагаа сайн эхлүүлсэн. Гэвч тоглолт доголдож, эхний 4-өөс ухарсан. Аваргуудын Лигт ч тааруухан үзүүлэлттэй. Хожихоо тэнцээ, тэнцээгээ хожигдол болгож, бүтэлгүйтэж байна. Даваа гарагт Премьер Лигт Манчестер Сити-тэй тулна. Том шалгалт. Бид сайжрах, эцсээ хүртэл тэмцэлдэж сурах шаардлагатай болжээ. Магадгүй өөрийгөө өөрчлөх хэрэгтэй болжээ. Энэ шугамыг гатлах цаг бидэнд ирсэн байна. Багийн хувьд ч сайжрах ёстой гэдгийг ухаарч байна. Ялан дийлэх сэтгэхүйг хөгжүүлж, эцсийн үр дүнд хүрэх. Энэ бол багийн өмнө тулгамдсан асуудал болсон байна” гэж Тоттенхем багийн дасгалжуулагч аргентин эр үзэж байгаагаа илэрхийллээ.
Тоттенхемийг сүүлийн 3 жил дараалан Английн Премьер Лигт эхний 3-т шалгаруулж, Аваргуудын Лигт амжилттай тоглуулж буй Почеттино багийнхаа тоглолтыг эвдэх ёстой гэж үзлээ. Нэг л хэвийн тоглолт нь амжилтанд хүрэхэд нь саад болж байна гэсэн дүгнэлтийг хийснээ Манчестер Сити-тэй хийх тоглолтын өмнө мэдэгдэв.
Л.Сайнаа