Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвөөс жил бүр зохион явуулдаг “Баянгол музыкль” урлагийн наадам өнгөрсөн амралтын өдөр буюу бямба гаригт МҮЭСТӨ-нд өргөн хүрээнд зохион байгуулагдаж өнгөрлөө.
Жилээс жилд хүрээгээ тэлж, оролцогчдынх ч ур чадвар нэмэгдсээр байгаа уг музыкльд энэ жил нийгмийн эрүүл мэндийн алба-ЗАА, Ахамдын эмнэлэг,өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хамтарсан баг, нэгдсэн эмнэлэг, поликлиникийн баг хамт оролцож өөрсдийн авьяас, авхаалж самбаагаа уралдуулав.
Тасаг, нэгжүүдийн ажилтан албан хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор зохион байгуулагддаг уг наадмыг багийн зохион байгуулалт, тайзны соёл, багийн мэндчилгээ, бүжиг, чөлөөт үзүүлбэр, яг түүн шиг зэрэг үзүүлэлтүүдээр шүүн явуулсан бөгөөд нийлбэр дүнгээр тэргүүн байрт “Нийгмийн эрүүл мэндийн алба, захиргаа аж ахуйн алба”-ны багийн хамт олон шалгарч өргөмжлөл, мөнгөөр шагналын эзэд болов.
Харин дэд байрт “Хүүхдийн эмнэлгийн баг, гуравдугаар байрт поликлиник баг хамт олон шалгарч 2018 оны “Баянгол музыкль” наадам өндөрлөв.
Р.Хишигээ