09.00 цагт "Тархины харвалтын эсрэг тэмцэх Дэлхийн өдөр"т зориулсан нээлттэй хаалганы өдөрлөг Шастиний нэрэмжит Гуравдугаар төв эмнэлгийн хурлын танхимд болно.
-Бэтэг, галзуу өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр боловсруулах зөвлөгөөн ЭМЯ-нд болно.
-“Новотел” зочид буудалд ажилгүйдэл, ядуурлыг бууруулах "Бүтээлч Монгол" үндэсний хөтөлбөр боловсруулах зөвлөлдөх уулзалт болно.
11:00 цагт Үндэсний мэдээллийн төвд Монголын эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан "Хүчирхийллийг хүчгүйдүүлэх олон нийтийн хөдөлгөөн"-ийг өрнүүлж байгаа талаар мэдээлэл хийнэ.
-MN-Мэдээллийн төвд Ерөнхий сайдын дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний зөвлөлийг татан буулгасныг эсэргүүцэж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагууд нэгдэн хэвлэлийн бага хурал зарлалаа.
11.30 цагт MN-Мэдээллийн төвд БОАЖЯ, Хэнтий аймгийн ЗДТГ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагын газрын дэмжлэгтэйгээр “Мөнх Харилцаа” ТББ-аас санаачлан хэрэгжүүлж буй “ТАЛЫН ТҮМЭН АДУУ 2018” арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ.
12:00 цагт “Сайхан бүсгүй” фейсбүүк группийн хандиваар СХД-ийн 31 хороонд баригдсан 176-р цэцэрлэгийн өргөтгөлийг хүлээлгэж өгнө.
-MN-Мэдээллийн төвд Иргэний нийгмийн хөдөлгөөн, ТББ-уудаас Оюутолгойн 51 хувийг ард түмэн эзэмших асуудлаар УИХ-ын гишүүн “Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагвад шаардлага хүргүүлж мэдээлэл хийнэ.
12.30 цагт MN-Мэдээллийн төвд “2012-2016 оны аймгийн Засаг дарга нарын клуб”-ээс Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.