АНЭУ-ын Абу Даби хотноо Олон улсын жүдо бөхийн холбооны "Их дуулга" тэмцээн эхэллээ. "Абу Даби-2018" Гранд Слам тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийнг -48 кг-ийн жинд ДАШТ-ий алт, мөнгөн медальт Монгол Улсын гавьяат тамирчин, ЦЕГ-ын "Хүч" спорт хороо, МТ групп, G-Mobile компанийн тамирчин Мөнхбатын Уранцэцэг барилдаж аваргын алтан медаль хүртлээ.
Тэрбээр тэмцээний чансааг тэргүүлэн барилдаж, эхний тойрогтоо гоц мөргөөд Бельгийн Анна Софи Жураг вазари үнэлгээгээр ялжээ. Улмаар хэсгийн аваргын төлөө Португалийн Катарина Костаг 40 секундэд даралтаар цэвэр ялсан бол хагас шигшээд Унгарын Эва Серновицкиг 2:10 минутад цэвэр яллаа. Харин аваргын төлөө Косовогийн Дистриа Красничитэй хүч үзэж 3:45 минутад даралтаар цэвэр ялж, алтан медаль хүртлээ. М.Уранцэцэг Абу Дабид түрүүлснээр чансааны 800 оноо авч, дэлхийн чансааг дахин тэргүүлэх боломжтой боллоо. Мөн тэрбээр IJF-ийн 19 дэх тэмцээндээ түрүүллээ.
С.Нацаг
Сэтгэгдэл (2)