Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс хууль зүйн докторын зэрэг хамгаалсан эрдэмтдийг танилцуулах, тэдний судалгааны ажлыг нийтийн хүртээл болгох зорилготой цуврал лекцийг уламжлал болгон зохион байгуулдаг.
Цуврал лекцийн энэ удаагийн зочноор Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн эрх зүй,криминологийн тэнхимийн эрхлэгч, хууль зүйн доктор, цагдаагийн хошууч Б.Энхболд оролцож “Монголчуудын цагдаад итгэх хандлагын харьцуулсан судалгаа-инстурментал болон экспрессив загварчлалаар шалгах нь” сэдвээр лекц уншихаар болжээ.
Цуврал лекц энэ сарын 31-ны өдөр буюу лхагва гаригт 15 цагаас Хууль зүйн үндэсний хүрээлэнд эхлэх аж.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)