Нийслэлийн Газрын албанаас Сонгинохайрхан дүүрэгт 11 цэцэрлэг, таван сургууль, хоёр сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих газрыг чөлөөлж байна.
Эдгээр сургууль, цэцэрлэгийн газрын нөлөөлөлд нийт 222 нэгж талбарын 2117048 м2 буюу 21 га газар өртсөн бөгөөд газар чөлөөлөлт 90 хувьтай байгаа юм.
Шинээр сургууль, цэцэрлэг барих ажилд идэвх санаачлагатай оролцож, олон нийтийн эрх ашгийн төлөө 222 иргэн газраа чөлөөлж өгчээ.
Б.Лхам