Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс хамтран сургууль, цэцэрлэгийн тогооч нарт зориулан сургалт өнөөдөр зохион байгууллаа.
Сургууль цэцэрлэгт сурч, хүмүүжиж байгаа хүүхдийн зохистой хооллолт, хоол тэжээл, хүнсний аюулгүй байдлыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монголын тогооч нарын холбоо, Хоол хүнс, шим судлалын үндэсний нийгэмлэгийн мэргэжилтэн, судлаач багш нарыг урьж хичээл заалгав.
Хоол тэжээлийн шимт бодисууд, хоолны илчлэг тооцох аргачлал, бага насны хүүхдийн нас биеийн онцлогт тохирсон хоол хүнсээр хангахын ач холбогдол зэрэг сэдвээр сургууль, цэцэрлэгийн тогооч нар мэдлэг мэдээллээ нэмэгдүүллэ