“Сонгино хайрхан дүүргийн V хороонд гэр шатаж байна” гэсэн дуудлага Онцгой байдлын газарт үүрийн/2018.10.25/ 04.36 цагт иржээ. Ингээд дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтэст очиж ажилласан байна.
Хэлтсийнхэн очиход нэр нь тодорхойгүй иргэний таван ханатай гэр, үүдний амбаар шатсан байжээ. Улмаар уг галд нас, хүйс нь тодорхойгүй насанд хүрсэн гурван иргэн, хоёр хүүхэд амиа алдсан аж. Хэлтсийнхэн галыг унтрааж, цогцсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
Сэтгэгдэл (2)