Сонгинохайрхан дүүргийн 3-61 дүгээр гарам, Аргүнт, Аршижир орчмын 300 орчим айл өрх гэрэл цахилгаангүй болон хүчдэлийн уналттай цахилгаан хэрэглэж байсныг тасралтгүй хангагдах эрчим хүчээр хангалаа.
Уг ажлыг “Да хот” компани хоёр жилийн хугацаанд улсын хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэжээ. Гүйцэтгэсэн ажлын тухайд дээрх хоёр байршилд тус бүр 0.4 Кв-ийн 1.73 км агаарын шугам, 10 кВ-ийн 0.28 км агаарын шугам, 100.4 кВ-ийн 400 кВА дэд станцыг 300 гаруй сая төгрөгийн зардлаар бүтээн байгуулсан байна.
Б.Лхам