Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 1800-1286 нээлттэй утсаар есдүгээр сарын 24-ний өдрөөс аравдугаар сарын 12-ны хооронд нийт 135 иргэний гомдол саналыг хүлээн авчээ.
Үүнээс 86 дуудлаганд зөвлөгөө мэдээлэл өгч, 33 гомдлыг харъяа дүүрэг болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Шуурхай албанд шилжүүлсэн байна. Мөн чиг үүрэгт хамаарахгүй асуудлаар 16 дуудлага ирсэн аж.
Б.Лхам