ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.Шойгу манай улсад айлчилж байна.
Айлчлалтай холбогдуулан замын хөдөлгөөнд хийх зохицуулалтын талаар Тээврийн цагдаагийн албанаас авсан мэдээллийг хүргэж байна.
Маргааш дараах замуудыг тухай бүрд түр хугацаагаар хэсэгчилж хаах зохицуулалт хийнэ. Үүнд:
- Яармагын зам
- Наадамчдын гудамж
- Чингисийн өргөн чөлөө
- Энхтайвны өргөн чөлөө
- Сүхбаатарын талбайн баруун, зүүн талын зам.
Түүний айлчлал нэг өдрийн хугацаатай бөгөөд орой 17:00 цагт нутаг буцах аж.