Холимог тулааны UFC холбооны хөнгөн жингийн дэлхийн аварга Хабиб Нурмагомедов Конор Макгрегорыг ялсныхаа дараа мэргэжлийн боксын амьд домог Флойд Мэйвейзерийг тулаанд дуудсан билээ. Тэгвэл Мэйвейзер өчигдөр дуудлагад нь хариулт өгснөөр тулаан болох шинжтэй болоод явчихлаа. Флойд Мэйвейзер нүүр номдоо “Хабиб намайг тулаанд дууджээ” гээд Лас Вегасын алдартай боксын ордон, спортын сувгийн нэрийг дурдан, бэлдэхийг уриалсан агуулгатай угс бичсэн байсан юм.
![]()
Floyd Mayweather✔@FloydMayweather
CBS, Showtime and MGM Grand get the checkbook out!
Go to @leonardellerbe ‘s page to view Khabib Nurmagomedov challenging me.#CBS#SHOWTIME #MGMGRAND#MayweatherPromotions
Харин энэ постыг оруулсны дараа Хабиб “Лас Вегаст туладмааргүй байна. Тэд миний мөнгийг өгөөгүй шүү дээ” хэмээн бичжээ. Хабиб Конор Макгрегортой хийсэн тулааныхаа шагналын мөнгийг одоо болтол авч чадаагүй байгаа юм.