УИХ-ын дарга М.Энхболд 2008 онд “Эх нутгийн иргэд” ТББ-ыг үүсгэн байгуулснаас хойш өдгөө 10 дах жилтэйгээ золгож байна. Энэ хугацаанд тус байгууллагаас аймаг, орон нутгийнхаа хөгжил дэвшил, иргэдийн сайн сайхны төлөө олон төсөл, арга хэмжээг санаачлан зохион байгуулсаар ирсэн.
Үүний нэг нь “Эх нутгийн иргэд” ТББ-аас Япон, Хонконгийн хүмүүнлэгийн багийнхантай хамтран хэрэгжүүлдэг “Гэр-2018” төсөл бөгөөд УИХ-ын дарга М.Энхболд Төв аймагт ажиллах үеэрээ зүүн бүсийн сумдын 24 иргэнд өргөө цагаан гэр бэлэглэлээ. Өмнө нь Төв аймгийн төв Зуунмод хотод зохион байгуулагдсан “Хөгжлийн алтан гурвалжин” арга хэмжээний үеэр хоёр багийн зургаан иргэнд гэр бэлэглэсэн юм.
Р.Хишигээ