“Хүнсний аюулгүй байдлыг хангахад иргэн таны оролцоо” сэдэвт сарын аяны хүрээнд Мэргэжлийн хяналтын байгууллагаас тод өнгөтэй хүнсний бүтээгдэхүүний ач тусыг онцолж байна.
Тухайлбал, Цагаан өнгийн хүнсний ногоонууд нь хорт хавдрын эсийг устгахад туслах аллил сульфид агуулсан байдаг бол улаан өнгийн хүнсний ногоо, жимсгэнүүд нь Lycopene нэртэй антиоксидант агуулдаг аж. Харин шар өнгийн ногоонууд Бета-Каротин агуулдаг учир дархлааны системийг хүчтэй дэмждэг байна.
Шар өнгийн банана, шар буурцаг, лимон зэрэг жимс жимсгэнэ, ногоо нь “С” аминдэм ихээр агуулдаг тул дархлааг дэмжихээс гадна биеэс хорт бодисыг гадагшлуулдаг бол хөх өнгийн ногоонууд нь антоцианин агуулдаг учраас чөлөөт радикалуудыг устгахад тусалдаг. Мөн ягаан өнгийн хүнсний ногоо нь калигаар баялаг тул таны биед химийн балансыг хадгалах ач тустай.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)