Нийслэлийн Засаг даргын 2018 оны есдүгээр сарын 18-ны өдрийн А/876 дугаар захирамжийн хүрээнд Нийслэлийн 379 жилийн ойг угтан “Их хотын хямдрал 2018” арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ. Энэ хүрээнд Баянгол дүүрэгт хямдралтай, урамшуулалтай үйлчилгээ үзүүлж буй аж ахуй нэгж, байгууллагуудыг танилцуулж байна.
- “Хан бүргэдэй ХХК” бэлэн хувцсандаа 10 хувийн хямдрал зарласан байна.
- “Лайфстайл андууд ХХК” гутал, бэлэн хувцсаа 10-70 хувийн хямдралтай борлуулж байна.
- “Болор сервис ХХК” хими цэвэрлэгээ, хивс цэвэрлэгээнээс бусад үйлчилгээндээ энэ сарын 16-23 өдрийг хүртэл 10 хувийн хямдралтай үйлчилж байна.
- “Скай супермаркет ХХК” хүнс, барааны 300 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээ хямдруулжээ.
- “Номин тав трейд ХХК” электрон бараагаа хямдралтай, бэлэгтэй худалдаалж байгаа бол 94 нэр төрлийн хүнс, гоо сайхны барааг 10-20 хувийн хямдралтай борлуулж байна.
- “Дүүхээ ХХК” гутал, бэлэн хувцас 10 хувь хямдруулсан байна.
- “Наран март ХХК” хүнс, гэр ахуй, гоо сайхны бараа 15-20 хувийн хямдралтай байна.
- “Хулан уул ХХК” 50 нэрийн бараандаа 30 хувийн хямдрал зарлажээ.
- “Соёл спа салон Үсчин гоо сайхан” бүх үйлчилгээ 20-50 хувийн хямдралтай үйлчилж байна.
- “Цэн соёл ХХК” Караоке баар цагийн хөнгөлөлт 12-20 цаг хүртэл таксаа 20,000 –оос 5000 хүртэл хямдруулсан байна.
Р.Хишигжаргал