“Эврика 2018” ЭШИХ-н I шат 2018.09.15-2018.10.15 хооронд их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний хүрээлэн, байгууллагууд дээр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. “Шинжлэх ухаанчаар бүтээе!” Уриатай “ЭВРИКА 2018” ЭШИХ-н II шатны бүртгэл 2018.10.15-2018.10.19-ний хооронд явагдаж байна. II шатанд Онлайн-р 155 хүн бүртгүүлсэн бөгөөд 70% нь Оюутан судлаадчид байна.
Тус ЭШИХ-н 2-р шатанд оролцогч та доорхи материалыг бүрдүүлж ирүүлнэ үү. Үүнд:
1. Монголын Залуучуудын Холбооны төв байрны 2 давхрын 203А тоотод дараах хэвлэмэл материалыг 2018.10.15-2018.10.19-ний хооронд авч ирж бүртгүүлнэ.
1.1. Харъяалагдах сургууль, байгууллага, ЭШ-ний хүрээлэнгийн тодордойлолт 1 хувь,
1.2. Эрдэм шинжилгээний бүтээлийн өгүүлэл 3 хувь. (Өгүүллийн стандартыг хавсаргав. Өгүүллийг 9 нүүрэнд багтаан бичсэн байх).
2. Монголын Залуучуудын Холбооны division@myf.com и-мэйл хаягаар эрдэм шинжилгээний бүтээлийн үзүүлэн буюу Powerpoint файлыг 2018.10.15-2018.10.19-ний хооронд тус тус ирүүлнэ үү. (Үзүүлэн файл 20 хүртэл слайдтай байна.)
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу-42, МЗХ-ны төв байр, 207А тоот.
Цахим шуудан: division@myf.com,
Утас: 77771313, 88012976, 80008101, 80080727.