Хүний нөөцийн үндэсний чуулган төрийн ёслол хүндэтгэлийн танхимд болж байна. Хүний нөөцийн ажилтны анхны зөвлөгөөнийг анх 2010 онд зохион байгуулсан бөгөөд зөвлөгөөнөөс гаргасан саналыг үндэслээд 2016 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн Монгол Улсын Засгийн Газрын 217 тоот тогтоолоор “Хүний нөөцийн ажилтны өдөр” жил бүрийн 10 дугаар сарын 15 -ны өдөр байхаар тогтжээ.
Энэ удаагийн чуулганы ерөнхий зохион байгуулагчаар Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Хүний нөөцийн судалгааны үндэсний хүрээнлэн ажиллаж байгаа юм.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Бат-Эрдэнэ “Уг чуулганыг зохион байгуулласанаар Монгол хүний үнэ цэнийг Монгол улсын хэмжээнд төдийгүй дэлхийн түвшинд нэмэгдүүлэх, үндэсний хүний нөөцийн менежментийн арга барил, шинэ санаа, туршлагыг байгууллагууд хоорондоо солилцох, суралцах, нэвтрүүлэх зэрэг үйл ажиллагааг идэвхжүүлж, хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой дурдаад “Бид аливаа арга хэмжээ, хурал, форумыг хийгээд орхих биш түүнээс гадна дэвшилтэт санал, санаачлага хэрэгжүүлэх тодорхой зорилго хэрэгжүүлэх бүтэн жилийн хугацаанд өөрсдийн өмнө тавьж түүнийгээ бодит биелэл болгож хичээн ажиллах хэрэгтэй байна” гэв.
Голомт банкны ерөнхийлөгч Г.Ганболд “Хүний нөөцийн шинжлэх ухаан бол шинжлэх ухааны түвшинд хүрсэн. Байгуулагын шинж чанараас хамаарч хүний нөөц чухал. Зарим бол захирлыхн баруун гар болж ирсэн. Голомт банк банкны салбарт хамгийн томоохон ажил хийгээд
Хүний нөөцийн салбарт 15 мянга орчим хүн ажиллаж байна. Үүнээс хоёр мянга орчим нь Голомт банкинд ажилллаж байна. Хүн их байна гэдэг бол тэр байгууллагын менежмент өсч байна гэсэн үг. Найм дахь жилээ зохион байгуулдагдаж байгаа Хүний нөөцийн үндэсний чуулганыг анхнаас нь хамтарч ажиллаж ирсэн” хэмээн ярив.
Р.Хишигжаргал