Нийслэл хот байгуулагдсаны 379 жилийн ойг угтан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсээс ‘’Авлигын эсрэг-Би’’ эссэ бичлэгийн уралдаан зарлалаа.
Энэ нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын авлигын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг олон нийтэд таниулах, сурталчлах, авлигатай тэмцэхэд залуу үеийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, шинэ санал санаачлагыг дэвшүүлэх зорилготой юм.
Тэмцээнийг тус дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 11,12 дугаар ангийн сурагчдын дунд явуулах бөгөөд энэ сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд эссэ бичлэгийн материалыг дүүргийн Тамгын газрын 1 давхар 111 тоот болон www.bzd.khuulizuintasag@gmail.com цахим хаягаар хүлээж авна.
Б.Лхам