Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд нийт 607 дуудлага бүртгэгджээ. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 426 дуудлага хүлээн авсан байна.
Ослын улмаас орон нутагт 1, нийслэлд 1 хүний амь нас хохирч, 30 хүн гэмтэж бэртжээ. Бэртэж, гэмтсэн хүний 9 нь бага насны хүүхэд байна.
Мөн гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 111 зөрчлийг илрүүлсэн бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 4 жолооч осолд холбогджээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)